Cтихотворения, присланные разными авторами
Страница №51
Страницы: №1 №2 №3 №4 №5 №6 №7 №8 №9 №10 №11 №12 №13 №14 №15 №16 №17 №18 №19 №20 №21 №22 №23 №24 №25 №26 №27 №28 №29 №30 №31 №32 №33 №34 №35 №36 №37 №38 №39 №40 №41 №42 №43 №44 №45 №46 №47 №48 №49 №50 №51 №52 №53 №54 №55 №56 №57 №58 №59 №60 №61 №62 №63 №64 №65 №66 №67 №68 №69 №70 №71 №72 №73 №74 №75 №76 №77 №78 №79 №80 №81 №82 №83 №84 №85 №86 №87 №88 №89 №90 №91 №92 №93 №94 №95 №96 №97 №98 №99 №100 №101 №102 №103 №104 №105
№:600Название: Dracula Dracul
Автор: antimania
Тема:
Оценено посетителями: 293 раз. Средний балл: 0.1
Цусыг минь сорооч, Вампир Цав цагаан царай, ялгуун тєрх Час улаан нїд, хурц соёонд чинь хайртай. Цагийн зїї шєнє дундыг заахад догдолдог. Шїдээ шигтгэн хїзїїг минь їнсэхэд би дуртай. Шимж їлдээсэн сорвийг чинь харах бїрий Сэрэл хєдлєн шуналт харцыг чинь тєсєєлдєг. Цонхны цаана чи ирлээ. Чам руу яаран очлоо. Цадаж ханатлаа намайг уу. Цангасныг чинь мэдэж байна. Чамаас їхэл їнэртэж байна. Зовхио буулган би мєхєж байна. Цалгиж байсан цус минь шавхарч, бие минь хатахад Зєвхєн минийх байхаа болилоо гэж харууссаар їхэдхийн хоцорлоо.
Версия для печати на принтере
0 комментариев
№:599
Название: Туулан ахуй ертєнцїїд ба миний сэтгэгдлїїд
Автор: antimania
Тема:
Оценено посетителями: 247 раз. Средний балл: 0
Єглєє босоод би Єнгєлєг амьд ертєнцєд умбадаг. Єдєр болоход би Їнэн царайд нь гутаж Уйтгарт бодлын ертєнцєд живдэг. Орой болоход би Олиг їгїй орчлонгоос залхаж Огт сэрэлгїй нойрсох Їхлийн ертєнцєд шингэхийг хїсдэг. Гишгэх газаргїй ганирч давчдахад Галт усыг хїртдэг, Гашуун утааг залгилдаг, Ганцаараа мансуурлын ертєнц рїї тасардаг. Нойр хїрэхэд би Нїгэлт амьдралаас сатааруулах Зєн билэгт далд холбоост Зїїдний битїїлэг ертєнцєд автдаг. Бодол учирч бие амраад Єглєєний цэнгэг агаарт сэрэхэд Бодит амьдрал жаргал мэт санагдаж Єнєд энэ амьдралд їлдэх эрч хїч, хїсэл тєрдєг. Єдєр болоход...
Версия для печати на принтере
0 комментариев
№:598
Название:
Автор: antimania
Тема:
Оценено посетителями: 187 раз. Средний балл: 0.2
Єнгє сарниж Єєрийгєє танихуй Гунигийн саарал ертєнц. Цаанаас нар тусаж Цагаан єнгє сарнихуй Нїд хуурдаг, Нїгэл ч дайрдаг. Буян гэж Бурхны хилэнц. Бодь гэж Боолын тавилан. Зовлон гэж їйлдээгїй їйлийн їр. Заяа тавилан гэж зїйлэг зїгаа. Зам мєр гараас хєтєлж Захгїй там руу хєлєєс чирнэ. Уйтай шаналалт їїрдийн мєчлєг. Ухаарал гэж эрх чєлєє. Хїслээс цаашгїй. Хяслаас наашгїй. Тэнгэр хязгаартай. Дэлхий бєєрєнхий. Алхаад ахиад л нэг цэгт. Амиа їрсэн ч нєгєє хязгаарт. Жингийн таваг доош хазайж Жигїїр зїїсэн ч там руу унана.
Версия для печати на принтере
0 комментариев
№:597
Название: Би хэлтэрхийгээр дїїрчээ
Автор: antimania
Тема:
Оценено посетителями: 188 раз. Средний балл: 0.2
Хэлтэрхий Амь Хэмхэрхий Зовлого Эмтэрхий Буян Элтэрсэн Нїгэл Бутарсан Жаргал Бургилсан Зовлон Єчїїхэн Шїтлэг Ємєрсєн Ганцаардал Бугласан Тэрслэл Бузартсан Шунал Бяцхан Айдас Бєєн Зориг Уугисан Їзэн ядалт Улжсан Хайр Задгайрсан Тэмцэл Завхайрсан Хїсэл Жаахан Гэнэдэл Замарсан Новш Бужигнасан Цэнгэл Багтаж ядсан Омог Їнэрийн тєдий Тэнэглэл Їймэрч шуурсан Ухаарал Бїхэлдээ Бїрхїїл Хальс
Версия для печати на принтере
0 комментариев
№:596
Название: ONE-NIGHT-STAND
Автор: antimania
Тема:
Оценено посетителями: 190 раз. Средний балл: 0.2
Чамайг хараад л сэрэл хєдєлсєн Чанга тэврээд озмоор санагдсан Уруулыг чинь харцаараа тэмтэрч Їнсэлтийг чинь тєсєєлсєн Удаан хїлээж тэсэлгїй чам руу очсон Дэндїї яарсан Дуршилдаа хєтлєгдсєн Дурлал биш ээ Дараа нь сонирхохгїй Амьсгаадах чинь анир сэрээн намайг балартуулж Ад шїглэсэн дондоо автан янаглан байхад Хєлєрсєн биеийн чинь садарсан хєдєлгєєнийг Хїїрэн дотроо мэдрэн тачаадах сайхан байсан Ороо нь орсон адгууслаг араншиндаа живсэн намайг Одоо яасан ч яахав, онгод минь оржээ Чамтай хурьцахдаа таашаал авсан Завхай эм гэж хэлээд їз л дээ, надад таатай байна.
Версия для печати на принтере
0 комментариев
№:595
Название:
Автор: antimania
Тема:
Оценено посетителями: 179 раз. Средний балл: 0.2
Эрх чєлєєг хайлаа, Олдсонгїй Эрхшээлд баригдлаа, Ангижирсангїй Ээж ааваасаа зугтлаа, Болсонгїй Эзгїй газрыг бэдэрлээ, Байсангїй Амар амгалан гэж алга, Амсхийсэнгїй Айдас тїгшїїрт автлаа, Аврагдсангїй Їзэл бодлоо эргэцїїллээ, Зєвдсєнгїй Їхэл ирэхийг хїлээлээ, Авсангїй Ужид хурьцлаар завхайрлаа, Тавирсангїй Ухаан алдаж мансуурлаа, Таалагдсангїй Дарс сархдыг хїртлээ, Дампуурлаа Дураараа тамхийг татлаа, Донтлоо Ажил хєдєлмєр хийлээ, Залхлаа Алхайж залхуурч хэвтлээ, Боллоо Єлсєж бясалгаж їзлээ, Гэгээрсэнгїй Єсєрхєж эсэргїїцэж явлаа, Ухаарсангїй Ахиал одоо юугаар сатаарахав, Бодлоо Амьдрахын тулд бїгдийг їзлээ, Ханалаа Єєр яах ёстойг чамаар би хэлїїлэхгїй Єєдгїй тамын энэ амьдралаас би явлаа
Версия для печати на принтере
0 комментариев
№:594
Название: ЄНДЄРХААН ХОТ
Автор: galsansukh
Тема:
Оценено посетителями: 321 раз. Средний балл: 0.1
Миний Єндєрхаан. Миний Шарльвиль. Манцуйтай шїлэгч шиг сарны гэрэлд Зовлонт жингэрийн сїїдэр шиг жижигхэн Зуны шєний бїгчим янаглангуй хот. Эрх чєлєє энд эрвээхий шиг сэлгїїцэн Эрсийн гар, охидын хормой болж Баганы дэнлїїний савчих гэрлийн захад Бие тавирах хоромд уруулыг минь озох Охин хонгорын дэргэд хэрээ адил сууж. Оройн од жїнзтэй дарс мэт мэлтэлзэхэд Зовлонт жингэрийн сїїдэр шиг жижигхэн Зуны шєний бїгчим янаглангуй хот. Миний Єндєрхаан. Миний Шарльвиль. Муурын гийгнаа, архичны хашгираа сонсогдоход Артюрын нударга, Верлений гар буу Архины гуанзан дахь Бельги дарс їгїйлэгдэх Миний Єндєрхаан. Миний Шарльвиль. Миний багшийн магнайд хїрч адислах Шилэн лонхтой "Єндєрхаан" сархад шингэсэн Шїлэгчийн ариун мутрын сїїдэр шиг жижигхэн Миний Єндєрхаан. Миний Шарльвиль.
Версия для печати на принтере
0 комментариев
№:593
Название:
Автор: galsansukh
Тема:
Оценено посетителями: 320 раз. Средний балл: 0
Дотоод эрчим хїч минь илїїдвэл Дэлхийн хєрсєнд алгаа хїргэнэ. Ухаан санаа минь самуурвал Уулын оргилд гарч дуу аялана. Хїсэл мєрєєдєл минь биелбэл Хїзїїндээ олс углана. Хєнгєн їйлд автахгїй бол Хєл хорьж гэртээ сууна. Амьдрал утгатай санагдвал Архи сархадыг хэсэг зооглоно. Амь насаа хайрламааргїй бол Ачит эмч, авралт ламд очно. Жаргал цэнгэл халиад ирвэл Жаран хєлтэй хорхой тэжээнэ. Зовлон гуниг хэтрээд ирвэл Завь їйлдэж голоор аялана. Шїїрс алдам явдал болбол Шїлэг бичиж сартай нєхєрлєнє. Залуу насны цог жавхлангаа харин Зуурдхан тохиох хїн бїхэнд бэлэглэнэ.
Версия для печати на принтере
0 комментариев
№:592
Название: ЇНЭХЭЭР ГУНИГТАЙ ШЇЛЭГ
Автор: galsansukh
Тема:
Оценено посетителями: 304 раз. Средний балл: 0.1
Энд нэг л биш. Эмнэлэгт нэг л биш. Энд биш ээ. Ээжийнхээ їхэхийг охин нь хїлээнэ. Аавынхаа їхэхийг Хїї нь хїлээнэ. Охиныхоо їхэхийг євєє нь Хїлээнэ. Євєє нь ачийнхаа їхэхийг хїлээнэ. Бэр нь хадам аавынхаа їхэхийг хїлээнэ. Зээгээ Бурхан болохыг эмээ хїлээнэ. Эгчийнхээ їхэхийг Дїї нь хїлээнэ. Дїїгийнхээ їхэхийг эгч нь хїлээнэ. Дїї нь ахынхаа їхэхийг хїлээнэ. Ах нь Євєєгийнхєє їхэхийг хїлээнэ. Шавь нь Багшийнхаа їхэхийг хїлээнэ. Нєхрєє Бурхан болохыг эхнэр нь хїлээнэ. Нууц амрагаа Їхэхийг хайрт нь хїлээнэ. Эхнэрээ їхэхийг Їнэнч бус нєхєр нь хїлээнэ. Даргынхаа їхэхийг Цэрэг хїлээнэ. Лам багшийнхаа їхэхийг шавь нь хїлээнэ. Цагдаа їхэхийг эмч хїлээнэ. Жїжигчин Їхэхийг їзэгч хїлээнэ. Яруу найрагчийн Їхэхийг уншигч хїлээнэ. Сар гарахыг Їїл хїлээнэ. Єглєє болохыг од хїлээнэ. Їдэш болохыг нар хїлээнэ. Энд нэг л биш. Эмнэлэгт нэг л биш. Энд биш ээ. Энд биш. Эргэн тойронд минь нэг л биш. Биш ээ биш.
Версия для печати на принтере
0 комментариев
№:591
Название: ЇНЭЭДЭЙ НюТАГ ДАХЬ ХАВАР ЦАГИЙН ИМПРЕССИОНИСТ АЯЛГУУ 1.Їнээдэй нютаг
Автор: galsansukh
Тема:
Оценено посетителями: 488 раз. Средний балл: 0
Эмээгийн зурагтай жааз адил эрвээх- Эйн нютагт хар алаг нохой морьтой Хїн даган хєв, хєв хуцан шогшиход Хавар цаг шаазгай адил шуугилдан ирэхэд Алаг эрвээхэйс хун галуус адил нютагаа орхиж Америк руу одсон мэт чив чимээгїй. Алаг эрвээхэйн нютаг хайлган хавар цагт Алаг їнээдэйн нютаг болоход онд орсон євс Амь тавина. Тунгалаг орон зайд нїдний шил мэт їїлс Алгуур нїїж танил эрвээхэйн даль мэт Салхи хийснэ. Тунгалаг хар шоргоолж Сєл євсєн дээр хэвтэх номын гарчигийг "Тэргїїн шїлэгч Блез Сандрар" хэмээн їсэглэхэд Толгой нь эргэн ухаан самуур- Ахыг мэдэн дэрсний їндэс тїшиж Амрагаа ирэхэд хєтлєлцєн гэр лїїгээ одно. Їнээдэй нютагт зуслангийн байшингууд бємбєлєгс мэт улайран Їнээдэй нютагт алтан шаргал жорлон гэрэлтэж Ногоон онгоц шанаагаа тулан Нисэх буудлын тэртээд бодлогоширно. Модон сандал адил сэтгэл минь їнээ уйтгартай Мєєрєхєд хєдлєхїй бїсгїй хїн ирж Хормойгоо засан суугаад шїлгийн ном унїихад, бие Хачин сонин болж нойр хїрнэм.
Версия для печати на принтере
0 комментариев