Стихотворение №:593
Статус: конкурсное
Название:
Автор: galsansukh
Тема:
Оценено посетителями: 320 раз. Средний балл: 0
Дотоод эрчим хїч минь илїїдвэл
Дэлхийн хєрсєнд алгаа хїргэнэ.
Ухаан санаа минь самуурвал
Уулын оргилд гарч дуу аялана.
Хїсэл мєрєєдєл минь биелбэл
Хїзїїндээ олс углана.
Хєнгєн їйлд автахгїй бол
Хєл хорьж гэртээ сууна.
Амьдрал утгатай санагдвал
Архи сархадыг хэсэг зооглоно.
Амь насаа хайрламааргїй бол
Ачит эмч, авралт ламд очно.
Жаргал цэнгэл халиад ирвэл
Жаран хєлтэй хорхой тэжээнэ.
Зовлон гуниг хэтрээд ирвэл
Завь їйлдэж голоор аялана.
Шїїрс алдам явдал болбол
Шїлэг бичиж сартай нєхєрлєнє.
Залуу насны цог жавхлангаа харин
Зуурдхан тохиох хїн бїхэнд бэлэглэнэ.