Стихотворение №:595
Статус:
конкурсноеНазвание:
Автор:
antimaniaТема:
Оценено посетителями: 179 раз. Средний балл: 0.2
Эрх чєлєєг хайлаа, Олдсонгїй
Эрхшээлд баригдлаа, Ангижирсангїй
Ээж ааваасаа зугтлаа, Болсонгїй
Эзгїй газрыг бэдэрлээ, Байсангїй
Амар амгалан гэж алга, Амсхийсэнгїй
Айдас тїгшїїрт автлаа, Аврагдсангїй
Їзэл бодлоо эргэцїїллээ, Зєвдсєнгїй
Їхэл ирэхийг хїлээлээ, Авсангїй
Ужид хурьцлаар завхайрлаа, Тавирсангїй
Ухаан алдаж мансуурлаа, Таалагдсангїй
Дарс сархдыг хїртлээ, Дампуурлаа
Дураараа тамхийг татлаа, Донтлоо
Ажил хєдєлмєр хийлээ, Залхлаа
Алхайж залхуурч хэвтлээ, Боллоо
Єлсєж бясалгаж їзлээ, Гэгээрсэнгїй
Єсєрхєж эсэргїїцэж явлаа, Ухаарсангїй
Ахиал одоо юугаар сатаарахав, Бодлоо
Амьдрахын тулд бїгдийг їзлээ, Ханалаа
Єєр яах ёстойг чамаар би хэлїїлэхгїй
Єєдгїй тамын энэ амьдралаас би явлаа