Стихотворение №:598
Статус: конкурсное
Название:
Автор: antimania
Тема:
Оценено посетителями: 187 раз. Средний балл: 0.2
Єнгє сарниж 
Єєрийгєє танихуй
Гунигийн саарал ертєнц.
Цаанаас нар тусаж
Цагаан єнгє сарнихуй
Нїд хуурдаг,
Нїгэл ч дайрдаг.
Буян гэж Бурхны хилэнц.
Бодь гэж Боолын тавилан.
Зовлон гэж їйлдээгїй їйлийн їр.
Заяа тавилан гэж зїйлэг зїгаа.
Зам мєр гараас хєтєлж
Захгїй там руу хєлєєс чирнэ.
Уйтай шаналалт їїрдийн мєчлєг.
Ухаарал гэж эрх чєлєє.
Хїслээс цаашгїй.
Хяслаас наашгїй.
Тэнгэр хязгаартай.
Дэлхий бєєрєнхий.
Алхаад ахиад л нэг цэгт.
Амиа їрсэн ч нєгєє хязгаарт.
Жингийн таваг доош хазайж
Жигїїр зїїсэн ч там руу унана.