Стихотворение №:599
Статус: конкурсное
Название: Туулан ахуй ертєнцїїд ба миний сэтгэгдлїїд
Автор: antimania
Тема:
Оценено посетителями: 247 раз. Средний балл: 0
Єглєє босоод би
Єнгєлєг амьд ертєнцєд умбадаг.
Єдєр болоход би
Їнэн царайд нь гутаж
Уйтгарт бодлын ертєнцєд живдэг.
Орой болоход би
Олиг їгїй орчлонгоос залхаж
Огт сэрэлгїй нойрсох
Їхлийн ертєнцєд шингэхийг хїсдэг.
Гишгэх газаргїй ганирч давчдахад
Галт усыг хїртдэг,
Гашуун утааг залгилдаг,
Ганцаараа мансуурлын ертєнц рїї тасардаг.
Нойр хїрэхэд би
Нїгэлт амьдралаас сатааруулах
Зєн билэгт далд холбоост
Зїїдний битїїлэг ертєнцєд автдаг.
Бодол учирч бие амраад
Єглєєний цэнгэг агаарт сэрэхэд
Бодит амьдрал жаргал мэт санагдаж
Єнєд энэ амьдралд їлдэх эрч хїч, хїсэл тєрдєг.
Єдєр болоход...