Комментарии посетителей к стихотворению
Просьба соблюдать приличия
Стихотворение №:1078Статус: конкурсное
Название:
Автор: batsengel
Тема:
Версия для печати на принтере
Оценено посетителями: 195 раз. Средний балл: 0
Бүсгүй! Таны цаг яваад эхэлчихсэн Бүх чөтгөрүүд чиний эсрэг хуйвалдсан Та жаахан ухаалаг төрсөнсөн бол Тамын энэ амьдрал диваажин болчих байлаа. Бүсэлхийн чинь туяхан найгал гэрэл Бүрэнхий үдшийн ялдам солиорлыг өдөөж Бүжиглэх шиг уяхан намуун айзамд Бүхий л орчлон хорвоог мартлаа, би. Тачаал дурлалын билэг тэмдэг барьчихаад Тантай танилцахдаа л адын хүсэл төрсөн Таалагдаж, сэтгэлийг минь ховсдсон увдисаараа Та одоо шулмын гүнж боллоо. Чөтгөрийн гүнж дэндүү үзэсгэлэн төгөлдрийг Бурхдын сургаалд биширч сүслэхдээ би ойлгоогүй Зүрхийг минь гартаа шимшрүүлэн атгах чинь Зүйрлэшгүй гайхам дурсамж төрүүлэхийг мэдрээгүй. Гэвч…таны цаг нэгэнт яваад эхэлчихсэн Гэрэлт сайхан царайг чинь эмгэн эмгэнэл бүрхэнэ. Алтан элс алган завсраар урссаар л байгаа энэхэн мөчид Аз жаргалын дарсыг амжиж уруулаас минь хүрт дээ!