Информация о поэте под псевдонимом "bathuag"
Псевдоним: bathuagФИО: Батхуяг
Контактная информация: Монголия
E-mail: minkult-nic@mail.ru
Возраст: 30
мужчина
Всего прислано стихов: 6, в том числе на конкурс: 6
Средний балл: 0
Версия для печати на принтере
Стихи поэта:
№:1099Название:
Тема:
Оценено посетителями: 163 раз. Средний балл: 0
Хүний сэтгэл мөстөж дуусахад Дэлхий цаг агаар Өвлийн улиралгүй болно. Хүйтэн цагаан жавар, цасны гялбаа Хүүхнүүдийн булган дээл гурвыг Хүн төрөлхтөн Хамгийн түрүүнд мартана. Хүний сэтгэл мөстөж дуусахад Дэлхийн цаг агаар Намрын улиралгүй болно. Алтан шаргал навчис, өглөөний шүүдэр Алим жимсний болсон үнэр гурвыг Амжиж мартахын төлөө амьдараад Юуг ч үл санана. Хүний сэтгэл мөстөж дуусахад Дэлхийн цаг агаар Хаврын улиралгүй болно. Урьхан цэнхэр салхи, өвсний шивнээ Усны хөгжимлөг аялгуу гурвыг Утаа, виски, мансууралтайгаа хамт Ууж идчихсэн байна. Хүний сэтгэл мөстөж дуусахад Дэлхийн цаг агаар Зуны улиралгүй болно. Зулзган цагаан хус , навчсын сэрчигнээн Зуурам халуунд гэнэт сэрүү татах гурвыг Зугаацал, казино, дампууралтайгаа хамт Ихртаж орхисон байна. Хүний сэтгэл мөстөж дуусахад Дэлхий дээр амьдрах жинхэнэ утгаараа Дэмий л болсон байна.
0 комментариев
№:1100
Название:
Тема:
Оценено посетителями: 165 раз. Средний балл: 0
Хуруунд судасны лугшилт мэдрэгдэхэд Хувилгаанаар өөрийгөө оношлодог. Ходоодны гал их, цөсны хана зузаан Хоолны шингэц, бөөрний ажиллагаа тааруу Хорин хэдэн насандаа яарсан юм шиг Эрүүл мэндээ чамгүй хохироосон Ерээд оны хүчтэй бэлтгэлийн үед Хүнээс дутахааргүй давтан дасгалжуулсан Хийн судал, зөн сэрэхүйн тана ууж Хэлбэр, хэмжээ, хилэнз гурваас өөрийгөө чөлөөлж Зам, зам, мөн чанрын ягуухан чөлөөнд Залуу насаа би яаж эдгээх вэ? 2006.12.04
0 комментариев
№:1102
Название:
Тема:
Оценено посетителями: 249 раз. Средний балл: 0
Өвлийн цасанд дарагдсан Өвгөн хайлаас мэт дүнсгэр, би Өөр гарагийн дотоод тайвшралаас Өөрийгөө эрт чөлөөлсөн, би Нар чухам дугираг болоод халуун гэдгийг Сар чухам дугираг болоод хүйтэн гэдгийг Саяхнаас л олж мэдсэн,би Загасны хайрс мөнгөлөг, замаг ногоон Зараа өргөстэй,хүн арьстай гэж Заавал ийм байх ёстойг анх бүтээсэн Залуу бурхны алдар бадраг ээ. Хөгшин бурхад нь түм наслаг ээ. Хөөрөх, газардах, инээх уйлах Хөдөөлүүлэх, гадаалуулах, хөшөөжүүлэх Хүний зохиосон юм бүхэнд нэн гутрангуй ч Хайлаас цасанд дарагдсан мэт Хачин өнгөлөг гунигтай даа...
0 комментариев
№:1103
Название: Мөн чанар ба зурагт
Тема:
Оценено посетителями: 184 раз. Средний балл: 0
Зурагтаар зун харин гадаа Цас бударч байхад би дургүй ээ Зузаан мөс цонхон дээр хээ урлаж Цагаан өнгө ноёлож байхад Дэлгэц дүүрэн цэцэг алаглахад Даанч би дургүй ээ Уг чанартаа хүний амьдралын Мөн чанар нь хуурамч гэдгийг Өдөр бүхэн санагдуулдаг ч гэлээ Өнгөт зурагтандаа би хайртай.
0 комментариев
№:1104
Название:
Тема:
Оценено посетителями: 253 раз. Средний балл: 0
Цастай гялгар замаар мярайн алхахад Цаад уулс утаан дунд үл үзэгдэвч Өглөө эртийн бүүдгэр хотоддоо Өөрөөсөө илүү хайртай байсан даа? Гэмгүй номхон, дур зоргоороо амьдрах Гэрэлт өдрүүдийг мөрөөдсөн үедээ Гудамжаар бус тэнгэрийн заадсаар Гулгаж яваа мэт санадаг байсан даа? Нүргээн шуугиан, анир гүмд дурлачихаад Нүгэл нүүрэмгий хоёроос залхаж гүйцэхэд минь Хиртэй ч гэлээ нүүрээ надаас буруулахгүй Хотдоо би хайртай хэвээрээ дээ?
0 комментариев
№:1105
Название:
Тема:
Оценено посетителями: 243 раз. Средний балл: 0
Уулнаас чулуу нурах ба хот тосгод босох Удалгүй хот тосгод нурах ба чулуу болохын Учрыг ухаарсан нууц тарниа бид чинь Уйтгарт сарны өлбөгөр гэрэл суулаа ч Мартаж яахан чадах вэ? Аль нэг сайхан хаврын улиралд Амь орон сагсайн дэлгэрч мэдэх Алтан зул цэцгийн өвгөн үндэс Агуу нэг агшинг хүлээж байдгийг Ай даа яахан мартах вэ? Гэрэл ба харанхуйн завсар заагаар Гэмтэй ба гэмгүй нь шалтгаан нэг болохыг Гэнэт ойлгоод үхэж төгсдөг бид чинь Ялимгүй шүлсээ хаях хүртэл тэнгэрт бүртгэлтэйг Яагаад дандаа мартана вэ?
0 комментариев