Стихотворение №:594
Статус: конкурсное
Название: ЄНДЄРХААН ХОТ
Автор: galsansukh
Тема:
Оценено посетителями: 290 раз. Средний балл: 0.1
Миний Єндєрхаан. Миний Шарльвиль.
Манцуйтай шїлэгч шиг сарны гэрэлд
Зовлонт жингэрийн сїїдэр шиг жижигхэн
Зуны шєний бїгчим янаглангуй хот.
Эрх чєлєє энд эрвээхий шиг сэлгїїцэн
Эрсийн гар, охидын хормой болж
Баганы дэнлїїний савчих гэрлийн захад
Бие тавирах хоромд уруулыг минь озох
Охин хонгорын дэргэд хэрээ адил сууж.
Оройн од жїнзтэй дарс мэт мэлтэлзэхэд
Зовлонт жингэрийн сїїдэр шиг жижигхэн
Зуны шєний бїгчим янаглангуй хот.
Миний Єндєрхаан. Миний Шарльвиль.
Муурын гийгнаа, архичны хашгираа сонсогдоход
Артюрын нударга, Верлений гар буу
Архины гуанзан дахь Бельги дарс їгїйлэгдэх
Миний Єндєрхаан. Миний Шарльвиль.
Миний багшийн магнайд хїрч адислах
Шилэн лонхтой "Єндєрхаан" сархад шингэсэн
Шїлэгчийн ариун мутрын сїїдэр шиг жижигхэн
Миний Єндєрхаан. Миний Шарльвиль.