Стихотворение №:1104
Статус: конкурсное
Название:
Автор: bathuag
Тема:
Оценено посетителями: 253 раз. Средний балл: 0
Цастай гялгар замаар мярайн алхахад
Цаад уулс утаан дунд үл үзэгдэвч 
Өглөө эртийн бүүдгэр хотоддоо
Өөрөөсөө илүү хайртай байсан даа?
  
Гэмгүй номхон, дур зоргоороо амьдрах
Гэрэлт өдрүүдийг мөрөөдсөн үедээ 
Гудамжаар бус тэнгэрийн заадсаар 
Гулгаж яваа мэт санадаг байсан даа?

Нүргээн шуугиан, анир гүмд дурлачихаад 
Нүгэл нүүрэмгий хоёроос залхаж гүйцэхэд минь 
Хиртэй ч гэлээ нүүрээ  надаас буруулахгүй 
Хотдоо би хайртай хэвээрээ  дээ?