Стихотворение №:1080
Статус: конкурсное
Название: Гэрэлт хайрын дурсамж
Автор: batsengel
Тема:
Оценено посетителями: 189 раз. Средний балл: 0

Сурагч цагаан даашинз зүүдний салхинд намилзаж
Сугаавидын орны сэмбэрүү зүрхэн тольтонд дэлгэрнэ
Энхрий чамайг дурсах бүр хавар зүрхэнд айлчилж
Эргэх цагийн шувууд хачин гунигтай гунганана.
	
Дурсах бүр энхрийхнээр хаврыг зүрхэнд шимшрүүлж
Дурсалын нимгэн дэвтрээс уруулын хээ чинь тодорно
Арван жилийн тэртээг нэхэн бодлогошрох хөвгүүн
Ангийнхаа хаалгаар чамайг орж ирэхийг хүлээнэ
	
Бэхэн цэнхэр ширээнээ хөх яргуй шиг ижилдсэн
Бидэн хоёрын үерхэл нялх улирлын анхил байж…
Хүзүүг нь зөрүүлж зурсан хос цагаахан хун
Хуучин захидлын булангаас амилан нисэх нь амьдрал байж…
	
Тормон хар нүдний урьхан харцанд уярч
Торгон долгио гүелзэхэд тогонд цохиулах шиг 
                         мэнэрдэг байлаа би
Тормос зөөлөн мишээл хацарт нь туяарч гэрэлтээд
Том болохоороо, хоёулаа гэхэд тун чиг итгэдэг байлаа би

Сайхан тохойн намраар өдөржин төмс хурааж
Саран тэргэл шөнөөр үнсэхийн жаргал амталж
Хиргэстийн амны дэнж дээр үдэшжин гитар хөглөж
Хиргэсүүр чулууг уяртал дуулж л явсан даа, бид хоёр.

Сурагч цагаан даашинз зүүдний салхинд намилзаж
Сугаавидын орны сэмбэрүү зүрхэн тольтонд дэлгэрнэ
Энхрий чамайг дурсах бүр хавар зүрхэнд айлчилж
Эргэх цагийн шувууд хачин гунигтай гунганадаг шүү.