Стихотворение №:97
Статус: конкурсное
Название: Бурхан зугийн салхи
Автор: bathuu
Тема:
Оценено посетителями: 241 раз. Средний балл: 0

Хаан эцгийнхээ овор дээр гунж эрхэлхэд
Хатан титэмээн гээчихээд надтай эрхэлхэд
Тэнгэр эцгийн охин энгэр тушдэг
Тэгш жаргалын тэвэрт хоеул багтдаг

Хайрхан ээжийнхээ энгэрт хан хуу эрхэлхэд
Хасбуу тамгаан гээчихээд гунжтэй эрхэлхэд
Арга билгийн буувэй эгшиг хонддог
Алаг хоер зурх аянд морддог

Аргын дорвон бэрх хойморьт эрхэлхэд
Алган хээгээн ниилуулж хоеул  эрхэлхэд
Бумбан хоер толгод бундан хээтэй болдог
Бурхан зугийн салхи зурхэн тушаа ирдэг

Зусэр дорвон хучтэн хойморьт эрхэлхэд
Зурх зурхээн дэрлээд хоюулханаан эрхэлхэд
Билгийн хоер загас бундан хээтэй болдог
Бурхан зугийн салхи зурхэн тушаа ирдэг

Хатан суйхийн сулжээс овор тэмтрэх шиг болдог
Хаан бэйлийн горлоос эвлээд нийлэх шиг болдог
Зуугуул улаан наран зурс хийх шиг болдог
Зууван цагаан саран элэгдэх шиг болдог.