Стихотворение №:1105
Статус: конкурсное
Название:
Автор: bathuag
Тема:
Оценено посетителями: 217 раз. Средний балл: 0
Уулнаас чулуу нурах ба хот тосгод босох 
Удалгүй хот тосгод нурах ба чулуу болохын
Учрыг ухаарсан  нууц тарниа бид чинь
Уйтгарт сарны өлбөгөр гэрэл суулаа ч 
Мартаж яахан чадах вэ? 

Аль нэг сайхан хаврын улиралд 
Амь орон сагсайн дэлгэрч  мэдэх
Алтан зул цэцгийн өвгөн үндэс 
Агуу нэг агшинг хүлээж байдгийг
Ай даа яахан мартах вэ? 

Гэрэл ба харанхуйн завсар заагаар 
Гэмтэй ба гэмгүй нь шалтгаан нэг болохыг  
Гэнэт ойлгоод үхэж төгсдөг бид чинь
Ялимгүй шүлсээ хаях хүртэл тэнгэрт бүртгэлтэйг 
Яагаад  дандаа мартана вэ?