Стихотворение №:1099
Статус: конкурсное
Название:
Автор: bathuag
Тема:
Оценено посетителями: 163 раз. Средний балл: 0
Хүний сэтгэл мөстөж дуусахад
Дэлхий цаг агаар
          Өвлийн улиралгүй болно. 
Хүйтэн цагаан жавар, цасны гялбаа 
Хүүхнүүдийн булган дээл  гурвыг
Хүн төрөлхтөн 
Хамгийн түрүүнд мартана. 
Хүний сэтгэл мөстөж дуусахад
Дэлхийн цаг агаар 
           Намрын улиралгүй болно. 
Алтан шаргал навчис, өглөөний шүүдэр
Алим жимсний болсон үнэр  гурвыг
Амжиж мартахын төлөө амьдараад 
Юуг ч үл санана. 
Хүний сэтгэл мөстөж дуусахад 
Дэлхийн цаг агаар 
         Хаврын улиралгүй болно. 
Урьхан цэнхэр салхи, өвсний шивнээ
Усны хөгжимлөг  аялгуу гурвыг 
Утаа, виски,  мансууралтайгаа хамт  
Ууж идчихсэн байна. 
Хүний сэтгэл мөстөж дуусахад 
Дэлхийн цаг агаар
          Зуны улиралгүй болно.   
Зулзган цагаан хус , навчсын сэрчигнээн
Зуурам халуунд гэнэт сэрүү татах гурвыг 
Зугаацал, казино, дампууралтайгаа хамт 
Ихртаж орхисон байна. 
Хүний сэтгэл мөстөж дуусахад 
Дэлхий дээр амьдрах жинхэнэ утгаараа 
Дэмий л болсон байна.