Стихотворение №:1083
Статус: конкурсное
Название:
Автор: batsengel
Тема:
Оценено посетителями: 229 раз. Средний балл: 0
Асуулт

Хэрвээ чи минь нэгэн тусгаар улс гэвэл
Хил хязгаарыг нь зөрчсөн буруутан этгээд нь би
Тагнах гэж биш хайрлах гэж очсон хүнийг 
Танай улсын хууль яаж л шийтгэх вэ, хайрт минь!

Хагацлын аялгуу-I

Явлаа…тэр…гунигтайхан бодлогоширч…
Ятгын эгшиг шиг зөөлөн харцаар зэмлэсхийж…
Ялимгүй зогсосхийж…ирээдүйгээ цэгнэсхийж…
Ялдамхан салхинд гэзгээ намируулсаар.
Ягаарах үүрийн туяа руу…
Явчихлаа…сэтгэл зүрхийг минь шимшрүүлж…
Цэцэг үнэртдэг хархан гэзгий нь
Чимээгүй харцаар самнан энхрийлсээр
Чиний минь анхил хаварт л үлдэнэ дээ гэж
Чийгтсэн нүдээр үдэж хоцорлоо.