Энхрий цэцэг Б.Э-д Сарнайн сайхныг чамд бэлэглэхээр зэхдэг ч Санаснаа мэдэгдэхгүй гэсэндээ дэлбээг нь тасдаж хаянам Гундаж хаташгүй хүслийн нялххан энэ үхэлд Гучин хавар, намрын анхил шингэсэн байдаг. Худлаа гэвэл чи алгыг минь дэлгээд үз дээ, Хувь заяаны гайхам мөрөөдөл дүүрэн байгаа даа. 1999.11 сар