Стихотворение №:1079
Статус: конкурсное
Название: Амар жаргал
Автор: batsengel
Тема:
Оценено посетителями: 182 раз. Средний балл: 0

	Залуухан зүрхний гомдол хөглөх
	Заяа тавилангийн гитарын аялгууг
	Ямархан бүсгүй гунганан үглэж
	Яруухан эмзэглэл сэтгэлд илгээнэ вэ?

	Аглаг намуухан гуниглал шингэсэн
	Аялгуу дуу чинь шүлэгчийг тамлахад
	Амгалан тунгалаг амьдралаа түйвээж
	Алуурчны өөдөөс ч алхахыг хүснэм.

	Харанхуйн цаадахь гэрэл гэгээ рүү
	Харсаар байтал чинь дуулаад одоход
	Оньсогын тайлал энэ байсан юм гэж
	Орчлонд чи миний хойноос уйлах уу.

	Нууцхан зүүдний баясал эдэлж
	Нугын элгэнд тайван нойрсохдоо ч
	Өтгөн ногоон төгөлийн гүнээс би
	Өөр ертөнцийн эгшгийг илгээнэ ээ.

	Та харин үймрэн догдолж
	Таалан сонсохыг шүлэгч мэдэхгүй ч
	Танил эртний ийм л аялгуунд
	Танхил охид шимшрэн мэлмэрнээ.