Стихотворение №:1075
Статус:
конкурсноеНазвание:
Тэнгэрт өргөх шүлэгАвтор:
batsengelТема:
Оценено посетителями: 237 раз. Средний балл: 0
Цайзандаа бүгсэн амиа хоохойлогч шиг
Цээжиндээ дүрэлзсэн үгээ хэлэлгүй
Цаазын илд шиг зоримогхон амьдраагүй
Цагийн боол хөвгүүнээ гэсгээ, Тэнгэр минь!
Оргилуун дарс шиг ялдам шөнөөр
Оддын доор хамтдаа алхсан ч
Орчлонгийн цэнхэр хавар шиг жавхалзсан
Охидыг чинь би ханатлаа үнсээгүй ээ.
Уяхан хийл шиг Загийнхаа хөвөөнд
Туяхан бүсгүйн хархан нүднээс
Уянгалаг мөрөөдлийн аялгуу сонссон
Тунгалаг үдшээ дурсаж дуусдаггүй ээ!
Үймээнт хотын самуунт гудмаар
Үлэмжийн чанараа аялан явавч
Өвсний нь шүүдэр зүүдэнд мэлтэгнэсэн
Өвгөдийн нутгаа мартсан нүгэлгүй ээ.
Дорнын ялдам цавьдар нарнаа
Дотнын үрээ ерөөх эжийгээ
Долоон бурхан одыг тань харахаар
Доголон нулимстай саналаа, Тэнгэр ээ!
Алтан нарны чагтаганд зэллэх
Амраг навчин халиун нулимстай ч
Намилзан бөхөлздөггүй тэнгэр заяатай
Найрагч нэгэн бодь мод доо, би.
Цайзандаа бүгсэн амиа хоохойлогч нарт
Цээжиндээ дүрэлзсэн үгээ хэлж
Цаазын илднээс ч зоримогхон амьдрах
Цагийн бошго хөвгүүнээ өршөө, Тэнгэр минь!