Псевдоним:
batsengelФИО:
Лхагвасүрэнгийн Батцэнгэл Контактная информация:
МонголияE-mail: minkult-nic@mail.ru
Возраст:
35
женскийВсего прислано стихов:
10, в том числе на конкурс:
6Средний балл:
нет Стихи поэта:
№:1075
Название:
Тэнгэрт өргөх шүлэгТема:
Оценено посетителями: 237 раз. Средний балл: 0
Цайзандаа бүгсэн амиа хоохойлогч шиг
Цээжиндээ дүрэлзсэн үгээ хэлэлгүй
Цаазын илд шиг зоримогхон амьдраагүй
Цагийн боол хөвгүүнээ гэсгээ, Тэнгэр минь!
Оргилуун дарс шиг ялдам шөнөөр
Оддын доор хамтдаа алхсан ч
Орчлонгийн цэнхэр хавар шиг жавхалзсан
Охидыг чинь би ханатлаа үнсээгүй ээ.
Уяхан хийл шиг Загийнхаа хөвөөнд
Туяхан бүсгүйн хархан нүднээс
Уянгалаг мөрөөдлийн аялгуу сонссон
Тунгалаг үдшээ дурсаж дуусдаггүй ээ!
Үймээнт хотын самуунт гудмаар
Үлэмжийн чанараа аялан явавч
Өвсний нь шүүдэр зүүдэнд мэлтэгнэсэн
Өвгөдийн нутгаа мартсан нүгэлгүй ээ.
Дорнын ялдам цавьдар нарнаа
Дотнын үрээ ерөөх эжийгээ
Долоон бурхан одыг тань харахаар
Доголон нулимстай саналаа, Тэнгэр ээ!
Алтан нарны чагтаганд зэллэх
Амраг навчин халиун нулимстай ч
Намилзан бөхөлздөггүй тэнгэр заяатай
Найрагч нэгэн бодь мод доо, би.
Цайзандаа бүгсэн амиа хоохойлогч нарт
Цээжиндээ дүрэлзсэн үгээ хэлж
Цаазын илднээс ч зоримогхон амьдрах
Цагийн бошго хөвгүүнээ өршөө, Тэнгэр минь!
№:1076
Название:
Тема:
Оценено посетителями: 249 раз. Средний балл: 0
Шаргалтан туяарах чиний ариун гэрэл
Шаналант шөнийн дэнлүүг тодоор асаахад
Чамд шунасан хүслийн эрвээхэйн далавч
Шархийтэл шажигнан шатлаа, хонгор минь
Ертөнцийн төв цэг, газрын татах хүч шиг
Ерийн атлаа ер бишийн соронзоор илбэдэж
Яаж ч нисэх гэсэн жигүүрийг минь хүлэх
Янагийн шидэт алтан тор минь.
Эрх чөлөө оршдог тэр зүгийг үүрд мартаад
Эр хонгор насаа чиний ариун гэрэлд оршуулав
Шатсан далиа харуусан эмгэнэл илэрхийльюү гэтэл
Шаналан гунигийн дундаас энхрий чи минь мишээв.
2008.01.15
№:1077
Название:
Тема:
Оценено посетителями: 161 раз. Средний балл: 0
Өөдөө диваажингийн үүдийг нээж
Өөрөө өлмийд чинь сөгдөж хөглөгдсөн
Төгөлдөр хуурын даруул шиг
Тэнгэрийн уяхан шат юм, сэтгэл минь!
Өгсөж, уруудах болгонд чинь
Өлмийг чинь үнсэн аргаднам, би
Өө, муу дуусдаггүй шат гэж
Өөчлөн гоочлон үглэн зэмлэнэ, чи
Өрөөлийн сүүдэртэй ихэмсэг сугадалцан
Өсгийгөөрөө намайг өвдтөл товшлоо ч
Бурхны нинжээр л чамайг хайрлаж
Цагийн гүүр гэтэлгэх
Цаглашгүй уяхан шат юм, би.
№:1078
Название:
Тема:
Оценено посетителями: 190 раз. Средний балл: 0
Бүсгүй! Таны цаг яваад эхэлчихсэн
Бүх чөтгөрүүд чиний эсрэг хуйвалдсан
Та жаахан ухаалаг төрсөнсөн бол
Тамын энэ амьдрал диваажин болчих байлаа.
Бүсэлхийн чинь туяхан найгал гэрэл
Бүрэнхий үдшийн ялдам солиорлыг өдөөж
Бүжиглэх шиг уяхан намуун айзамд
Бүхий л орчлон хорвоог мартлаа, би.
Тачаал дурлалын билэг тэмдэг барьчихаад
Тантай танилцахдаа л адын хүсэл төрсөн
Таалагдаж, сэтгэлийг минь ховсдсон увдисаараа
Та одоо шулмын гүнж боллоо.
Чөтгөрийн гүнж дэндүү үзэсгэлэн төгөлдрийг
Бурхдын сургаалд биширч сүслэхдээ би ойлгоогүй
Зүрхийг минь гартаа шимшрүүлэн атгах чинь
Зүйрлэшгүй гайхам дурсамж төрүүлэхийг мэдрээгүй.
Гэвч…таны цаг нэгэнт яваад эхэлчихсэн
Гэрэлт сайхан царайг чинь эмгэн эмгэнэл бүрхэнэ.
Алтан элс алган завсраар урссаар л байгаа энэхэн мөчид
Аз жаргалын дарсыг амжиж уруулаас минь хүрт дээ!
№:1079
Название:
Амар жаргалТема:
Оценено посетителями: 182 раз. Средний балл: 0
Залуухан зүрхний гомдол хөглөх
Заяа тавилангийн гитарын аялгууг
Ямархан бүсгүй гунганан үглэж
Яруухан эмзэглэл сэтгэлд илгээнэ вэ?
Аглаг намуухан гуниглал шингэсэн
Аялгуу дуу чинь шүлэгчийг тамлахад
Амгалан тунгалаг амьдралаа түйвээж
Алуурчны өөдөөс ч алхахыг хүснэм.
Харанхуйн цаадахь гэрэл гэгээ рүү
Харсаар байтал чинь дуулаад одоход
Оньсогын тайлал энэ байсан юм гэж
Орчлонд чи миний хойноос уйлах уу.
Нууцхан зүүдний баясал эдэлж
Нугын элгэнд тайван нойрсохдоо ч
Өтгөн ногоон төгөлийн гүнээс би
Өөр ертөнцийн эгшгийг илгээнэ ээ.
Та харин үймрэн догдолж
Таалан сонсохыг шүлэгч мэдэхгүй ч
Танил эртний ийм л аялгуунд
Танхил охид шимшрэн мэлмэрнээ.
№:1080
Название:
Гэрэлт хайрын дурсамжТема:
Оценено посетителями: 187 раз. Средний балл: 0
Сурагч цагаан даашинз зүүдний салхинд намилзаж
Сугаавидын орны сэмбэрүү зүрхэн тольтонд дэлгэрнэ
Энхрий чамайг дурсах бүр хавар зүрхэнд айлчилж
Эргэх цагийн шувууд хачин гунигтай гунганана.
Дурсах бүр энхрийхнээр хаврыг зүрхэнд шимшрүүлж
Дурсалын нимгэн дэвтрээс уруулын хээ чинь тодорно
Арван жилийн тэртээг нэхэн бодлогошрох хөвгүүн
Ангийнхаа хаалгаар чамайг орж ирэхийг хүлээнэ
Бэхэн цэнхэр ширээнээ хөх яргуй шиг ижилдсэн
Бидэн хоёрын үерхэл нялх улирлын анхил байж…
Хүзүүг нь зөрүүлж зурсан хос цагаахан хун
Хуучин захидлын булангаас амилан нисэх нь амьдрал байж…
Тормон хар нүдний урьхан харцанд уярч
Торгон долгио гүелзэхэд тогонд цохиулах шиг
мэнэрдэг байлаа би
Тормос зөөлөн мишээл хацарт нь туяарч гэрэлтээд
Том болохоороо, хоёулаа гэхэд тун чиг итгэдэг байлаа би
Сайхан тохойн намраар өдөржин төмс хурааж
Саран тэргэл шөнөөр үнсэхийн жаргал амталж
Хиргэстийн амны дэнж дээр үдэшжин гитар хөглөж
Хиргэсүүр чулууг уяртал дуулж л явсан даа, бид хоёр.
Сурагч цагаан даашинз зүүдний салхинд намилзаж
Сугаавидын орны сэмбэрүү зүрхэн тольтонд дэлгэрнэ
Энхрий чамайг дурсах бүр хавар зүрхэнд айлчилж
Эргэх цагийн шувууд хачин гунигтай гунганадаг шүү.
№:1081
Название:
Тема:
Оценено посетителями: 201 раз. Средний балл: 0
Бороон дунд чи
Нэвт гэрэлтэнхэн зогсном.
Биед чинь хүрсэн түсрэг-
Тэнгэрийн бяцхан дагинас
Үй түмээрээ
Цацралданхан баясч дэгднэм.
Тэд, ууршлын вагон хөлөглөж
Тэнгэрийн гэртээ очном
Тэнд, тийм гэрэлт охин амьдардаг гэж
Тэсгэлгүй, тэнгэрийн бурхдад хов зөөнөм.
Үүлтэй тэнгэрийн доорхи
Үйлтэй орчлонийн гайхамшиг
Үлэмжийн тунгалаг охиныг энхрийлэхээр
Үсээ үгтээлцнэм, борооны бурхад.
Чи…тийм хурмастын сүрчигтэй гэдгээ мэдэлгүй
Чимээгүйхэн бороон дунд нэвт солонгоронхон зогсном.
2007.03.26-нд
№:1082
Название:
Тема:
Оценено посетителями: 185 раз. Средний балл: 0
Энхрий цэцэг
Б.Э-д
Сарнайн сайхныг чамд бэлэглэхээр зэхдэг ч
Санаснаа мэдэгдэхгүй гэсэндээ дэлбээг нь тасдаж хаянам
Гундаж хаташгүй хүслийн нялххан энэ үхэлд
Гучин хавар, намрын анхил шингэсэн байдаг.
Худлаа гэвэл чи алгыг минь дэлгээд үз дээ,
Хувь заяаны гайхам мөрөөдөл дүүрэн байгаа даа.
1999.11 сар
№:1083
Название:
Тема:
Оценено посетителями: 229 раз. Средний балл: 0
Асуулт
Хэрвээ чи минь нэгэн тусгаар улс гэвэл
Хил хязгаарыг нь зөрчсөн буруутан этгээд нь би
Тагнах гэж биш хайрлах гэж очсон хүнийг
Танай улсын хууль яаж л шийтгэх вэ, хайрт минь!
Хагацлын аялгуу-I
Явлаа…тэр…гунигтайхан бодлогоширч…
Ятгын эгшиг шиг зөөлөн харцаар зэмлэсхийж…
Ялимгүй зогсосхийж…ирээдүйгээ цэгнэсхийж…
Ялдамхан салхинд гэзгээ намируулсаар.
Ягаарах үүрийн туяа руу…
Явчихлаа…сэтгэл зүрхийг минь шимшрүүлж…
Цэцэг үнэртдэг хархан гэзгий нь
Чимээгүй харцаар самнан энхрийлсээр
Чиний минь анхил хаварт л үлдэнэ дээ гэж
Чийгтсэн нүдээр үдэж хоцорлоо.
№:1084
Название:
Тема:
Оценено посетителями: 164 раз. Средний балл: 0
Шөнийн гэгээ
Асаасан янжуурын цог, харанхуйд
Алтан аалз шиг гэрэлтэхэд
Тэвэрсэн бүсгүйн галбир, дэргэд
Тэнгэрийн дагина мэт үзэгдэв.