Псевдоним: antimania
ФИО: Ganbat Delgermaa Uuld
Контактная информация: 91159798
E-mail: degisma@yahoo.de
Возраст: 24
женский

Всего прислано стихов: 7, в том числе на конкурс: 6
Средний балл: нет

Стихи поэта:

№:595
Название:
Тема:
Оценено посетителями: 153 раз. Средний балл: 0.3
Эрх чєлєєг хайлаа, Олдсонгїй
Эрхшээлд баригдлаа, Ангижирсангїй
Ээж ааваасаа зугтлаа, Болсонгїй
Эзгїй газрыг бэдэрлээ, Байсангїй
Амар амгалан гэж алга, Амсхийсэнгїй
Айдас тїгшїїрт автлаа, Аврагдсангїй
Їзэл бодлоо эргэцїїллээ, Зєвдсєнгїй
Їхэл ирэхийг хїлээлээ, Авсангїй
Ужид хурьцлаар завхайрлаа, Тавирсангїй
Ухаан алдаж мансуурлаа, Таалагдсангїй
Дарс сархдыг хїртлээ, Дампуурлаа
Дураараа тамхийг татлаа, Донтлоо
Ажил хєдєлмєр хийлээ, Залхлаа
Алхайж залхуурч хэвтлээ, Боллоо
Єлсєж бясалгаж їзлээ, Гэгээрсэнгїй
Єсєрхєж эсэргїїцэж явлаа, Ухаарсангїй
Ахиал одоо юугаар сатаарахав, Бодлоо
Амьдрахын тулд бїгдийг їзлээ, Ханалаа
Єєр яах ёстойг чамаар би хэлїїлэхгїй
Єєдгїй тамын энэ амьдралаас би явлаа
№:596
Название: ONE-NIGHT-STAND
Тема:
Оценено посетителями: 163 раз. Средний балл: 0.2
Чамайг хараад л сэрэл хєдєлсєн
Чанга тэврээд озмоор санагдсан
Уруулыг чинь харцаараа тэмтэрч
Їнсэлтийг чинь тєсєєлсєн
Удаан хїлээж тэсэлгїй чам руу очсон
Дэндїї яарсан
Дуршилдаа хєтлєгдсєн
Дурлал биш ээ
Дараа нь сонирхохгїй
Амьсгаадах чинь анир сэрээн намайг балартуулж
Ад шїглэсэн дондоо автан янаглан байхад
Хєлєрсєн биеийн чинь садарсан хєдєлгєєнийг
Хїїрэн дотроо мэдрэн тачаадах сайхан байсан
Ороо нь орсон адгууслаг араншиндаа живсэн намайг
Одоо яасан ч яахав, онгод минь оржээ
Чамтай хурьцахдаа таашаал авсан
Завхай эм гэж хэлээд їз л дээ, надад таатай байна.
№:597
Название: Би хэлтэрхийгээр дїїрчээ
Тема:
Оценено посетителями: 163 раз. Средний балл: 0.2
Хэлтэрхий Амь
Хэмхэрхий Зовлого
Эмтэрхий Буян
Элтэрсэн Нїгэл
Бутарсан Жаргал
Бургилсан Зовлон
Єчїїхэн Шїтлэг
Ємєрсєн Ганцаардал
Бугласан Тэрслэл
Бузартсан Шунал
Бяцхан Айдас
Бєєн Зориг
Уугисан Їзэн ядалт
Улжсан Хайр
Задгайрсан Тэмцэл
Завхайрсан Хїсэл
Жаахан Гэнэдэл
Замарсан Новш
Бужигнасан Цэнгэл
Багтаж ядсан Омог
Їнэрийн тєдий Тэнэглэл
Їймэрч шуурсан Ухаарал
Бїхэлдээ 
Бїрхїїл Хальс 
№:598
Название:
Тема:
Оценено посетителями: 161 раз. Средний балл: 0.2
Єнгє сарниж 
Єєрийгєє танихуй
Гунигийн саарал ертєнц.
Цаанаас нар тусаж
Цагаан єнгє сарнихуй
Нїд хуурдаг,
Нїгэл ч дайрдаг.
Буян гэж Бурхны хилэнц.
Бодь гэж Боолын тавилан.
Зовлон гэж їйлдээгїй їйлийн їр.
Заяа тавилан гэж зїйлэг зїгаа.
Зам мєр гараас хєтєлж
Захгїй там руу хєлєєс чирнэ.
Уйтай шаналалт їїрдийн мєчлєг.
Ухаарал гэж эрх чєлєє.
Хїслээс цаашгїй.
Хяслаас наашгїй.
Тэнгэр хязгаартай.
Дэлхий бєєрєнхий.
Алхаад ахиад л нэг цэгт.
Амиа їрсэн ч нєгєє хязгаарт.
Жингийн таваг доош хазайж
Жигїїр зїїсэн ч там руу унана.
№:599
Название: Туулан ахуй ертєнцїїд ба миний сэтгэгдлїїд
Тема:
Оценено посетителями: 223 раз. Средний балл: 0
Єглєє босоод би
Єнгєлєг амьд ертєнцєд умбадаг.
Єдєр болоход би
Їнэн царайд нь гутаж
Уйтгарт бодлын ертєнцєд живдэг.
Орой болоход би
Олиг їгїй орчлонгоос залхаж
Огт сэрэлгїй нойрсох
Їхлийн ертєнцєд шингэхийг хїсдэг.
Гишгэх газаргїй ганирч давчдахад
Галт усыг хїртдэг,
Гашуун утааг залгилдаг,
Ганцаараа мансуурлын ертєнц рїї тасардаг.
Нойр хїрэхэд би
Нїгэлт амьдралаас сатааруулах
Зєн билэгт далд холбоост
Зїїдний битїїлэг ертєнцєд автдаг.
Бодол учирч бие амраад
Єглєєний цэнгэг агаарт сэрэхэд
Бодит амьдрал жаргал мэт санагдаж
Єнєд энэ амьдралд їлдэх эрч хїч, хїсэл тєрдєг.
Єдєр болоход...
№:600
Название: Dracula Dracul
Тема:
Оценено посетителями: 269 раз. Средний балл: 0.1
Цусыг минь сорооч, Вампир
Цав цагаан царай, ялгуун тєрх
Час улаан нїд, хурц соёонд чинь хайртай.
Цагийн зїї шєнє дундыг заахад догдолдог.
Шїдээ шигтгэн хїзїїг минь їнсэхэд би дуртай.
Шимж їлдээсэн сорвийг чинь харах бїрий
Сэрэл хєдлєн шуналт харцыг чинь тєсєєлдєг.
Цонхны цаана чи ирлээ.
Чам руу яаран очлоо.
Цадаж ханатлаа намайг уу.
Цангасныг чинь мэдэж байна.
Чамаас їхэл їнэртэж байна.
Зовхио буулган би мєхєж байна.
Цалгиж байсан цус минь шавхарч, бие минь хатахад
Зєвхєн минийх байхаа болилоо гэж харууссаар їхэдхийн хоцорлоо.
№:601
Название:
Тема:
Оценено посетителями: 167 раз. Средний балл: 0.2
Жирэмсэн болжээ гэж зїїдлэв.
Жам юм хойно.
Жаргал дуусжээ гэж итгэв.
Цочоод сэрэв.
Хэвлийгээ тэмтрэв.
Хэвийн байлаа.
Ашгїй дээ.